АНУ-ын алдарт жүжигчин Жулиа Робертс (Julia Roberts) тэртээ 26 жилийн өмнө дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр тодорч байжээ. Өнөө жил 49 нас хүрч буй жүжигчин энэ алдрыг дахин хүртсэн байна.
“Хөөрхөн хүүхэн” (Pretty Woman) киногоороо олонд танигдсан жүжигчин маань гоо сайхны мэс засалд ороогүй, төрөлхийн гоо үзэсгэлэнтэй бүсгүй билээ. Энэхүү эрхэм хүндтэй алдрыг нүүр царайдаа огт мэс хүргээгүй од болох Жулиа авсныг зөв шийдвэр хэмээн сайшаах хүн олон байгаа юм.