Поп хатагтай Б.Сарантуяа Европын орнуудаар аялан тоглолтоо хийгээд ирсэн. “Хайрын бурхан”, “Хархорин”, “Би жаргалтай”, “Санаж байна уу” зэрэг хит уран бүтээлээ “Шар айраг” хамтлагийн гитарчин, дуучин Буянаа буюу Ж.Буянтогтох болон шавь Улсын филармонийн дуучин Л.Насанбуян нар тоглолтын багт багтаж байгаа юм. Ирэх есдүгээр сарын 28-наас эхлэн АНУ-ын дөрвөн хотод аялан тоглохоор төлөвлөөд байгаа аж. Тэрбээр Вашингтон хотоос аяллаа эхлүүлж, АНУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудын холбоо болон Азийн холбооны урилгаар нутаг нэгтнүүддээ “Сэтгэл догдлуулсан орой” тоглолтоо хүргэнэ.
Times.mn