Загвар зохион бүтээгч Ариунаа Сүри намар, өвлийн шинэ загвараа танилцуулжээ. Тэрээр энэ намрыг хүрэн бор өнгө, урт хормойгоор илэрхийлсэн байна. Харин өвлийн загвартаа ногоон болон цэнхэр өнгийг түлхүү тусгажээ. Ариунаа Сүри энэ намар шинэ загварынхаа шоу тоглолтыг хийхээр төлвөлсөн тухайгаа дуулгасан юм. Энэ удаад тайзнаа зөвхөн топ моделиуд алхахаараа онцлог юм байна.
Эх сурвалж: Зууны мэдээ
|