29 настай Афшан Азад Харри Поттер кинонд тоглосноор олонд танигдсан жүжигчин бүсгүй билээ. Тэрбээр Гриффиндорын факультетийн Патилын ихэр эгчийн дүрд тоглодог бөгөөд Христийн мэндэлсний өдөр Рон Уайслитэй бүжиглэж байгаа хэсэг дээр гардаг. Жүжигчин Афшан Азад саяхан Британийн жүжигчинтэй хуримаа хийжээ. Афшан нь мусульман шашинтай гэр бүлд төрж өссөн тул гэр бүлийнх нь Хинди шашинтай хүнтэй гэрлэхийг нь эсэргүүцэж байсан ажээ.
Ингээд жүжигчин бүсгүй гэр бүлээсээ татгалзан хуримаа хийхээр шийдвэрлэсэн байна. Хосууд өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн ёс заншлын дагуу хуримаа хийжээ. Жүжигчний хуриман дээр Харри Поттер киноны хамт олноос жүжигчин Бонни Райт /Жинни Уэйсли/, Кэти Лүн /Жоу Чанг/ нар ирсэн байна.
Б.АМИР
Эх сурвалж: www.ZINDAA.mn