Дуучин Риана дуулахаасаа илүүтэй хувийн бизнестээ түлхүү анхаарах болсон. Өөрийн гоо сайхны брэндийг гаргаж тэр ч бүү хэд дотуур хувцас үйлдвэрлэж буй тэрээр загварын ертөнц дэх тогтсон хэв маягийг эвдэхээр шийджээ. Түүний дотуур хувцасны моделиуд ямар нэгэн хэлбэрт баригдаагүй бөгөөд тогтсон биеийн жин, өндөр харгалзахгүй байгаа аж. Яг одоо болж буй “Нью-Йорк”-ийн загварын долоо хоногт оролцож буй түүний “SAVAGE X”-ийн моделиуд олныг ёстой л гайхшруулах шиг болж буй бөгөөд ингэснээр эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж буй талаараа Риана дурдсан байна. Охид бүсгүйчүүдийг заавал “Victoria”s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд шиг байх албагүй гэдгийг илэрхийлсэн тэрээр “Victoria”s Secret”-ийг хэдийнээ ийн ардаа хаяжээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn