Арьсны асуудалтай модель Винни Харлоу энэ жил “Victoria’s Secret” шоунд анх удаагаа оролцсон билээ. Тэрбээр энэ талаар “Би өнөөдрийг хүртэл өөртөө итгэхгүй байгаа. Би энэ салбарт эцэс буцалтгүйгээр орохоор шийдсэн цагаасаа л энэ шоуны талаар бодож, боломж байвал энэ шоуны нэгээхэн хэсэг болохыг зорьдог байлаа. Үнэхээр бурхан миний хүслийг сонслоо” хэмээн ярьжээ. Мөн тэрбээр Адриан Лима тайзаа орхисонд ихэд цочирдсон гэнэ. Винни Харлоу “Адриан Лимаг энэ шоунд дахиж оролцохгүй гэж мэдэгдэхэд тайзны ард байсан охид бүгд цочирдсон. Түүнгүйгээр энэ тайзыг төсөөлөхийн аргагүй. Тэр бол энэ шоуны мөнхийн гал” хэмээжээ.
Эх сурвалж http://www.info.mn