Японы алдартай фото модель Риса Хираког өнөөдөр хэдэн настай хэн ч таашгүй. Харахад 25 орчим настай мэт харагддаг ч үнэндээ тэрээр 45 настай гэнэ. Загварын ертөнцөд 30 жил тасралтгүй карьер хөөсөн тэрээр ийм залуу сайхан харагддагийн нууц ердөө эрүүл хоололт гэжээ. Загвар өмсөгч бүсгүй гоо сайхны мэс хийлгээгүй бөгөөд амьдралын зөв хэвшлийг мөрдлөгө болгосон бөгөөд гоо сайхандаа цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн ашигладаг аж.
Харин шар хэвлэлийнхэн түүнийг гоо сайхны хагалгаа хийлгэсэн хэмээн харддаг. Үүнийг үгүйсгэсэн байна. Мөн амьдралын хэвшил хоолны дэглэмээ олонд ил болгоно гэжээ.