Өнгөрсөн оны “Гэгээн Муза” наадмын таван номинацийн шилдэг шагналыг авч урлаг соёлынхны цагаахан атаархлыг төрүүлж, энэ жил баяр наадмын нээлтийг жинхэнэ үндэсний үнэр үнэрттэл нь хийнэ хэмээ нэлээд “хийрхэж” байсан “Монгол туургатан” театрт нэгэн уран бүтээлч зэгсэн хугацаагаар ажиллахаар болжээ.
Энэ хүнийг төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар гэх мэдээлэл уран бүтээлчдийн дунд тархаад байсан нь үнэн бололтой.
Тэрбээр Төв аймгийн “Монгол туургатан” театрт ажиллах гэнэ. Түүнийг тус театрын ерөнхий найруулагч Ч.Ганхуяг “уруу татсан” бололтой. Ч.Ганхуяг найруулагч У.Шекспирийн “Ромео Жульетта”-г мюзикл хэлбэрээр тавьж хоёр ч уралдаанд оролцохоор бэлтгэж байгаа бөгөөд энэ ажилдаа хүч нэмэхээр Ц.Төмөрбаатар гавьяатыг сонгоод байгаа ажээ.
Төмөрөө жүжигчний хувьд ч хэрэв гар сэтгэл нийлж жинхэнэ уран бүтээл гарч чадвал тус театрынхантай ажиллах бодолтой байгаагаа ч нуугаагүй ажээ.
Гэхдээ төрийн соёрхолт түүнд бас нэгэн сонин дүр хуваарилаад байгаа гэнэ лээ. Тайз дэлгэцнээ лидер нь гэгдэж олон жилийг элээсэн тэрбээр энэ удаа “Нохойн сүрэг” жүжгийн Баавгай хэмээх монгол банхарын дүрийг бүтээхээр болжээ.
Алдарт Жамух, төр нийгмийн 40 гаруй жил барьсан Ю.Цэдэнбал агсны дүрүүдийг чадварлагаар бүтээсэн түүнийг хэрхэн хүний урд төрөл болох нохойд хувирахыг удахүй харах л үлдлээ.
niigmiintoli.mn