Вибратор гэж сонсож байсан уу? Магадгүй нилээд хэдэн жилийн өмнө байсан бол энэ талаарх мэдээг бэлтгэхэд хүндрэлтэй, та нар минь ч тайван ушихаасаа санаа зовох байсан байх. Өнөөдөр бол манайд секс шопууд үйл ажиллагаагаа явуулж үйлчлүүлэгчдийн тоо ч өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
Тэгэхээр шинэ зүйлсийг туршиж үзэхийг хүсэхгүй байна гэж үү. Ганц бие, байнгын сексийн хамтрагчгүй эсвэл зүгээр л хайрттайгаа хамт шинэ зүйлийг туршиж үзэхийг хүсэж байгаа бүсгүйчүүд та нар минь секс тоглоом тэр дундаа вибратор анхлан худалдаж авахдаа юунд анхаарах талаар мэдээд аваарай. Секси Гоолингоо бүсгүйгийн маань нууцхан амьдралд хачир нэмж амттай болгох ч юм бил үү.
Эхний ээлжинд вибратороо өөртөө тохируулж сонгож авах нь чухал. Өнгө, материал, хэмжээ, хэлбэр нь олон төрөл байдаг боловч хамгийн гол нь чиний дур тавих төрлөөс шалтгаална.
Өөртөө тохирох вибратороо сонгосны дараа хэрэглэхдээ анхаарах зүйлс гэвэл хэрэглэхийнхээ өмнө вибратороо зөөлөн савантай усаар эсвэл тусгай цэвэрлэгч шингэнээр цэвэрлэж болно. Хэрвээ вибратор чинь усны хамгаалалтгүй бол зай ордог хэсэгт нь ус хүргэхээс болгоомжлох хэрэгтэй. Зайгаа зааврын дагуу зөв хийгээд удирдлагын товчлуур нь зөв ажиллаж байгаа эсэхийг хэрэглэх бүртээ сайн шалгаж байгаарай.
Эхний ээлжинд ганцаараа байхдаа хэрэглээд үзээрэй. Хамтрагчтайгаа хамтдаа хэрэглэхээр болвол илүү туршлагатай, тухтай байх болно. Вибраторынхоо ажиллагаанд дасах мөн биеийнхээ өөр хэсгүүдэд яаж үйлчлэхийг нь үзчихэд зүгээр. Мөн хурд болон хөдөлгөөнийг нь өөрчилж үзэх зэргээр хэрэглэх туршлагатай болох ба өөрт аль эвтээхнийг нь олчихно гэсэн үг. Хамтрагчтайгаа хамтдаа хэрэглэхээр болвол вибраторынхоо гадуур бэлгэвч хэрэглэхийг зөвлөе.
Анх хэрэглэхдээ өөртөө тайван тухтай орчинг бүрдүүлээрэй. Энэ бол чиний хувийн таашаалаа мэдрэх мөч тул чөлөөтэй байх нь чухал шүү дээ. Хэрэглэж байхдаа эротик өгүүллэг унших, кино бичлэг үзэх эсвэл хайрттайгаа хамт байгаагаар төсөөлвөл дур тавилт илүү хүчтэй байх боломжтой.
Хадгалахадаа савантай ус эсвэл тусгай цэвэрлэгчээр цэвэрлээд сэрүүн хуурай газар хадгалаарай. Шууд нар тусдаг газар хадгалвал материалд нь нөлөө үзүүлдэг учир болохгүй. Мөн зайг нь заавал салгаж байгаарай. Энэ нь зайны эдэлгээний хугацааг уртасгахаас гадна гэнэтийн байдалд асаад ажиллаж эхлэхээс сэргийлж байгаа юм.
Сайн бүтээгдэхүүн + зөв хэрэглэгч = үнэмлэхүй таашаал