Монголын загварын ертөнцийн хамгийн сайхан хосуудын нэг модель С.Төгс, Ч.Цэнгүүн нар үерхээд хэдийн хоёр жилийн хугацаа өнгөрчээ. “Авьяаслаг Монголчууд” шоунаас тэнгэрийн хунтайж нэрээр алдаршсан бүжигчин Ч.Цэнгүүн модель С.Төгстэй 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нд танилцаж байсан гэдэг.
Н.Эрдэнэцогт, Ч.Сүбээдэй гээд загварын ертөнцийн царайлаг, ирээдүйтэй моделиудтай болздог байсан С.Төгсийн ээлжит сонголт бүжигчин Ч.Цэнгүүн байсан нь түүнийг “царайлаг залуусын ангууч” нэр авахад хүргэсэн билээ. Хоёр жилийн турш үргэлжилсэн харилцааныхаа бэлэг болгож Ч.Цэнгүүн найз бүсгүйдээ 35 сая төгрөгийн үнэтэй, цагаан өнгийн MINI Cooper бэлэглэжээ.
Г.Энх-Уянга
www.zindaa.mn