Дуучин BX урлагтаа эргэн иржээ. Монголын хөгжмийн ертөнцөд бүрх малгайгаар имиж хийсээр эрч хүчтэй гарч ирсэн түүнийг сонсогчид “Mу love”, “Sorrow” зэрэг дуугаар нь илүү сайн мэддэг. Тэгвэл дуучин маань ирэх оны эхэнд шинэ цомог гаргахаар төлөвлөж буйгаа цахим хуудсаараа дамжуулан дуулгажээ. Цомогтоо нь хуучны сэтгэлд хоногшсон дуунуудаа шинэ найруулгатай багтаахаас гадна цоо шинэ бүтээлүүдээ ч оруулахаар төлөвлөсөн гэнэ. Тэрээр хамгийн сүүлд хэдхэн хоногийн өмнө “Үргэлжлэл” дуугаа дүрсжүүлсэн юм.
Эх сурвалж: Polit.mn