Заримдаа гэрээсээ гармааргүй, тэгсэн хэрнээ ямар нэг сайхан зүйл хиймээр санагдах үе байдаг. Тэгээд юу хийх эсэхээ мэдэхгүй болохоор зүгээр л дэрээ дэрлээд хэвтээд өгөх нь бий. Цагийг сайхан өнгөрөөхийн тулд заавал гадуур гарч, их хэмжээний мөнгө үрэх шаардлагагүй дараах аргыг хэрэглээрэй.
Алхам1: Гэрийнхээ ойролцоох дэлгүүр орж өөрийнхөө дуртай амттаныг ав. Бие галбиртаа санаа зовж байна гээд үргэлж өөрийнхөө хүслийг хязгаарладаг байсан бол одоо өөрийнхөө хүслийг биелүүл.
Алхам2: Эртнээс үзэхийг хүсдэг байсан кинонуудаа худалдаж ав. Эсвэл цахим ертөнцийн найзуудаасаа зөвлөгөө авч санал болгосон кинонуудыг нь татаж бэлд.
Миний зүгээс “Тэнгэрээс дээш 3 метр, Sunny /солонгосын нэг ангит кино/, Бриджет Жонсийн өдрийн тэмдэглэл” зэрэг кинонуудыг санал болгомоор байна.
Алхам3: Ороо тухтай засаж аваад попкорн, колагаа бэлдээд хажуудаа тавь.
Алхам4: Бүх кинонуудаа дарааллан тавиад тав тухыг мэдэр.
Ирэх амралтын өдрөө жинхэнэ утгаар нь өнгөрөөгөөрэй.