Олимпын 200х4 болон 100 метрийн чөлөөт сэлэлтийн шинэ амжилтыг тогтоосон, бүх цаг үеийн Олимпийн хамгийн шилдэг тамирчин, усны ханхүү гэгдэх Майкл Фелпс модель болохоор шийджээ.
Алдарт сэлэгч урьд өмнө нь олон ч спорт брэндүүдийн нүүр царай болж байсан бол энэ удаад тансаг зэрэглэлийн “Louis Vuitton”-ны шинэ коллекцийн нүүр царай болохоор тохиролцсон байна.
Уг ажлын эхлэл болж “усан онгоцонд хэвтэж буй Фелпсийн дэргэд Louis Vuitton-ны алдарт бор цүнх байгаагаар” эхний зургаа авахуулжээ.
Т.Нарантунгалаг /WWW.NOW.MN/