Эмэгтэйчүүдийн теннисний холбоо дэлхийн шинэ чансааг гаргасан байна. Жагсаалтыг анх удаагаа Японы теннисчин бүсгүй Наоми Осака тэргүүлжээ. Осака Австралийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний ялагч болсон юм. Тэрээр Чехийн теннисчин Петра Квитоваг буулгаж авснаар Их дуулгын цувралын хоёр дахь тэмцээндээ аваргалсан билээ.
Ингэснээр Осака чансааны гуравдугаар байрнаас шууд нэг рүү бичигдсэн юм. Харин Квитова зургаадугаар байрнаас дэд байр руу оров. Германы теннисчин Анжелика Кербер дэд байрнаас зургаа руу, Данийн тамирчин Каролин Возняцки гурваас есдүгээр байр луу орсон аж. Америкийн нэрт теннисчин Серена Уильямс таван байр урагшлан чансааны 11-рт бичигджээ.
Эх сурвалж www.wikimon.mn