Манай ард түмэн өнө эртний үеэс шагайг мэргэний зөнтэй гэдгээр нь бэлэгшээн дээдэлж ирсэн.
Шагайн мэргэ нь Монгол угсаатны дунд хамгийн өргөн дэлгэрсэн, үнэн зөвийн магадлал өндөртэй мэргэний нэг. Дорнын зурхайнд итгэдэг бол дөрвөн бэрхийн мэргээр ажил үйлс, санасан бодсоноо мэргэлж үзээрэй.
Дөрвөн бэрхийн шагайг сонгон авахдаа морины толгой нь нар зөв эргүүлэгтэй 2, нар буруу эргүүлэгтэй 2 шагай авна. Мэргэлэхдээ шагайг баруун гараараа авч тэгш зөөлөн талбай дээр орхих бөгөөд билгийн тооллын хулгана өдөр мэргэлдэггүй, мэргэ төөрнө, мэргэлсэн хүндээ таагүй гэдэг тул та хулганаас бусад өдрүүдэд мэргэлж аз хийморь, алдаа оноогоо шинжээрэй.
№ | Морь | Хонь | Ямаа | Тэмээ | Тайлал |
1 | 1 | 1 | 1 | 1 | Тэргүүн төлөг маш сайн |
2 | 4 | – | – | – | Хурдан саадгүй |
3 | – | 4 | – | – | Алсдаа үйлс саадгүй бүтнэ |
4 | – | – | 4 | – | Урт удаан өлзийтэй |
5 | – | – | – | 4 | Бусдын хорт уршигтай |
6 | 3 | 1 | – | – | Хурдан ирнэ, очино |
7 | 3 | – | 1 | – | Тэгш сайн |
8 | 2 | 1 | – | 1 | Баяртай сайн |
9 | 2 | 1 | 1 | – | Өлзийтэй сайн |
10 | 2 | – | 1 | 1 | Алсын үйлс түргэн бүтнэ |
11 | 2 | – | – | 2 | Үйлс бүтэмжтэй хэдий ч тэмцэлтэй |
12 | 2 | – | 2 | – | Үйлс бүтэмж мөргөлдөөнтэй |
13 | 1 | 3 | – | – | Өөрийн талд бат |
14 | 1 | – | 3 | – | Цагаан хэл амтай |
15 | 1 | 2 | – | 1 | Эсрэг талын саванд бууна |
16 | 1 | 1 | – | 2 | Эд, эсвэл хэл ам ирнэ |
17 | 1 | – | 2 | 1 | Эсэн мэнд удаан жаргана |
18 | 1 | – | 1 | 2 | Хэл ам сайн талдаа, баяртай |
19 | 1 | 1 | 2 | – | Хэрэг явдал анхны удаа саадгүй |
20 | 1 | 2 | 1 | – | Хэрэг явдал саадгүй |
21 | – | 3 | – | 1 | Гадны нөлөөгүй |
22 | – | – | 1 | 3 | Гадны хүмүүс давуу |
23 | – | – | 3 | 1 | Үйлс бүтэмж муу |
24 | – | 3 | 1 | – | Үйлс бүтэмж сайн |
25 | – | 1 | – | 3 | Яваандаа горьдлого муу |
26 | – | 2 | – | 2 | Өөрийн талд боловч эргэлзээтэй |
27 | – | 2 | 2 | – | Хэрэг бүтэх болно |
28 | – | – | 2 | 2 | Хэрэг саадгүй |
29 | – | 2 | 1 | 1 | Үйлс бүтэмж хангалттай бус |
30 | – | 1 | 1 | 2 | Бүтэх эсэх эргэлзээтэй |
31 | – | 1 | 2 | 1 | Бусдын талбарт болно |