Би тийм ч төгс төгөлдөр арьстай нэгэн биш л дээ. Энэ миний будаггүй, элдэв филтергүй портрэйттэй авсан зураг. Гэхдээ л доорх хэдэн зүйлийг 4 жил мөрдөөгүй байсан бол өдийд ямархуу арьс үс, бие галбиртай байснаа төсөөлөхөд бэрх. Учир нь би хув хуурай арьстайн дээр нөсөө толбо ихтэй байсан. За энэ ч яахав гэтэл дөнгөж 25тайн байж инээхэд цацраг үрчлээ гардаг болчихжээ. Өө тэнгэр минь … Нэг л өдөр би гэнэт өөрийгөө хараад за энэ чигээрээ явбал хэдэн жилийн дараа дэлбэ үсрэх юм байна даа гэж бодоод интернэт ухаж ухаж, нэлээн хэдэн зүйлийг амьдралдаа ягштал мөрдөж эхэллээ. Одоо энэ өндөрлөгөөс харахад арьс минь шингэрээд цаанаа л нэг гэгээлэг болж ахиж өө дарагчтай, чийгшүүлэгчтэй крем хайж явахаа больж, таргалах талаар санаа зовохгүй тайван сайхан амьдарч байна даа. Ингээд шигшигдэж үлдсэн байнга мөрддөг дүрмүүдээ хуваалцъя.
Унтах – Аль болох эрт унтана. 23 цагийн үед бол хэдийн дуг нойрондоо дугжирч байдаг. Мөн намхан дэрээ дэрлээд дээшээ хараад унтдаг. Нойрондоо хажуу тийшээ эргэчихгүйн тулд хөлөө зөрүүлчихдэг байсан. Энэ үр дүнтэй ч булчин дотогшоогоо болоод сонин майга алхах гээд байдаг болсон. Тиймээс өөр аргаар дээшээ харж унтаарай. Ямартай ч доошоо болон хажуу тийшээ харж унтвал үрчлээ үүсэхээc эхлээд батгашилтын эх үүсвэр нээгдэх бөлгөө.
Ус – Өглөө босч шүдээ угаачихаад, шууд 500 граммын том аягаараа бүлээн ус уудаг. Ер нь 19 цаг хүртэл бага багаар 3л гаруй ус уучихдаг. Энэ нь мэдээж бодисын солилцоо сайжруулж бла бла бла… Ямартай ч жингээ барихад ч, сайхан арьстай болоход ч маш их дэмтэй.
Тос, серум, маск, тонер юу байдгийн бүгдийг нь хэрэглэ. Арьсандаа тогтмол тэжээл өгч, цангааг нь тайлах хэрэгтэй. Гэхдээ аливаа бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө гараа сайтар угааж, арьсандаа цэвэрлэгээ хийхгүй бол үр дүн обсо юм аа.
Нарнаас зугт. Хэхэ үгүй ядахдаа нарны тос spf 30-50- тайг түрхээд гараарай. Би бол хавар хар шил, малгай, бээлийнээс огт салдаггүй. Өө бас нарны тос гарахаасаа өмнө 15-20 минутын өмнө түрхэж байж үйлчилдэг шүү.