Хорвоотой удахгүй мэндлэх хайрын элчүүддээ аавууд цаг заваа гаргаж хэвлийдээ байх үеэс нь л дуулж, бүжиглэж, үлгэр, домог, хайрын түүхээ ярьж өгч байгаарай.
�� Хүүхэд 27 долоо хоногтойгоос таны ярих бүх зүйлсийг сонсож чаддаг болно.
�� Та хэдий чинээ их ярилцдаг байна хүүхэд төдий чинээ хурдан хэлд ордог.
�� Сайн ярилцдаг байвал хүүхэд аавтайгаа үлдэх үед танил дуу хоолойгоо сонсоод тайван байж чаддаг.
�� Хамгийн том нууцыг хэлэхэд хүүхэд ном уншиж өгдөг хүндээ илүү нээлттэй, ойр дотно, итгэдэг, үгэнд нь оромтгой байдаг. Тэгэхээр та хэдийгээр мөөмгүй ч өөр боломж бас байгаа биз.
Мэдээлэл таалагдсан бол сэтгэгдлээ үлдээгээрэй . Талархах сэтгэлтэй эерэг хандлагыг #өөрөөсөө эхлэн түгээцгээе.
Зөвлөгөөг минь уйгагүй уншдаг, хүлээдэг, хэрэгжүүлдэг бүтээлч та нартаа мөн БАЯРЛАЛАА.
(БНСУ-ын Чонбук Улсын Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр)
Эх сурвалж http://www.info.mn