Бага насны Хvvхэд урьд насныхаа зарим зvйлийг тод санаж, өөрийн мэдэлгvй тэр амьдралтайгаа холбоотой зvйлvvдийг
ярьж, эсвэл ирээдvйг зөгнөн хэлдэг тохиолдлууд байдаг. Vvнийг хvvхдийн худлаа ярьдаг нас ч гэж тодорхойлох нь бий. Хvvхэд далдыг харж чаддаг. Тэр тусмаа найман нас хvртлээ далдыг харах чадвар нь илvv хөгжсөн байдгийг эрдэмтэд тогтоожээ. Том болох тусмаа ирээ¬дvйг мэдрэх чадвар нь багасдаг байна. Нас биед хvрсэн хvмvvс ч гэсэн заримдаа урьдчилан мэдрэх тохиолдол байдаг. Vvнийг зургаа дахь мэдрэхvй хэмээн тайлбарладаг. Энэ мэдрэмжийн тухай Анагаах ухааны доктор Георгий Доброшев 15 гаруйжидийн турш судалжээ. Тvvний өгvvлснээр урьдчилан мэдрэх нь далдыг харах чадварын хамгийн анхны илрэл аж. Америкийн эрдэмтэн, сэтгэл зvйч Жорж Райн энэ алдартай тестийг боловсруулран юм. Дөрвөн дvрсийг таван карт тус бvр дээр өөр өөрөөр байрлуулсан байна. Тэдгээр дvрсvvдийг эхлээд нэг удаа харж нvдлээд дараа нь таах ёстой юм.
Онолын дагуу ердийн хvн дөрвөн картаас аль нэгийг нь таадаг бол далдыг харах чадвартай хvн бvгдийг нь таадаг байна. Энэ туршилтыг 3-аас дээш насны хvvхдvvд дунд явуулахад 3-8 насны хооронд бvгд таажээ. Ингэснээр далдыг мэдрэх Чадвар яагаад найман наснаас алдагддаг болох нь эрдэмтдийн сонирхолыг татаж байлаа. Хvvхэд 3-5 нас хvртлээ одоогийн олсон амь бие нь амьдралын олон зvйлийг таньж, мэдэн өөрийн тархины санамжид хадгалж амжаагvй байдаг тул урьд насны зарим зvйлийг тэрхvv ой санамж хольж санах тохиолдлыг бид худлаа ярьдаг нас хэмээдэг аж.
Харин найман наснаас дээш амьдралыг илvv бодит ухаалгаар харсанаар тэрхvv чадварыг бага багаар гээдэг байна. Мөн энэ чадвар хөхөөр хооллох зарим хvvхдэд ч мөн илэрсэн байна. Оросын Самбор хотод залуу эх Оксана Наливайк хөхvvл хvvхдээ тэргэн дээр тvрэн дэлгvvр явж байжээ. Гэнэт хvvхэд нь чанга орилон уйлан Эх хvvгээ тайвшруулах гээд гар дээрээ аван эргээд хартал тэргийг машин мөргөн дайрчээ. Тиймээс хэрэв бид хvvхдvvдээ анхааралтай ажиглаваас элдэв гэнэтийн явдлаас урьдчилан сэргийлж чадна гэнэ. Урьдчилан мэдрэх буюу зургаа дахь мэдрэхvйг судласан мэргэжилтэний хувьд тэр өөртөө vргэлж итгэж, дотоод дуу хоолойгоо чагнах хэрэгтэй гэж зөвлөж байна.