Яг өөрт тохирсон хүнээ олж авах гэдэг үнэхээрийн хэцүү, гэхдээ түүнтэй учирч чадвал “аз жаргал”-тайгаа учирлаа гэсэн үг. Гэтэл өөрийн уулздаг залуугаа “зөв хүн” мөн эсэхийг хэрхэн мэдэж болох вэ?
1. Тэр танаар бахархдаг. Тэр таны өчүүхэн жоохон ахиц, тэр бүү хэл сугалаанд билет хожсоныг хүртэл бусдад гайхуулдаг. Танд үнэхээр өчүүхэн санагдах зүйл хүртэл түүний хувьд чухал ач холбогдолтой.
2. Та хоёр хамтдаа удаж байгаа ч танд гэнэтийн бэлэг барьсаар байх. Өдөржин өсгийтэй гутал дээр гүйгээд ядраад ирсэн таны гарыг атгах ч мөн багтана шүү.
3. Таныг өөрчлөх гэж оролддоггүй. Та мэдээж мэргэжлийн тогооч шиг хоол хийх албагүй, бас энд тэнд юмаа замбараагүй орхих, авсан юмаа байранд нь тавьдаггүй зэрэг таны сул талыг харсан ч тоодоггүй.
4. Таныг санадаг. Санаж байна гэдэг үгийг жижүүрийн үг шиг хэрэглэдэггүй ч, таныг санасан нь мэдэгддэг.
5. Та түүний хажууд уйлахаасаа санаа зовдоггүй. Тэр бүгдийг ойлгодог бөгөөд бас таныг тайвшруулж, зөвлөгөө өгч чаддаг.
6. Түүний тухай өөлөх юм олддоггүй. Таны найз бүсгүйчүүд өөрсдийн харилцааны асуудлын талаар ярьж байх үед “нээрээ тийм” гээд танд ярианд нэмэрлэчихээр түүний талаарх муу зүйл байдаггүй.
7. Танайхантай хялбархан хэл амаа ололцдог. Танай хамаатнуудыг гэртээ урих түүнд эвгүй санагддаггүй, харин өөрийнхөн дээрээ очихдоо хамт явах гэж таныг хүчилдэггүй.
8. Таны найзууд бол түүний найзууд. Найзуудыг чинь шүүмжилдэггүй, мөн найзад чинь ямар нэг хэцүү зүйл учирсан бол түүнтэй хамт байхыг санаачилдаг. Бас удаан уулзаагүй найзыг чинь ямархуу байгааг танаас асуудаг.
9. Танд таалагддаггүй хүмүүстэй энгийн харьцаж чаддаг. Хүн бүрд л тодорхой хэмжээгээр хар тал байдгийг ойлгодог. Хамгийн гол нь тэр танд яаж туслах талаар л боддог.
10. Таныг сайхан харагдаж байна гэж хэлж чаддаг. Нүүрээ тэгж их будаагүй, эсвэл бүүр гэрийнхээ хувцастай байсан ч танаас сайхан зүйл олж харж чаддаг.
11. Хамтдаа ямар нэг зүйл хийхдээ муудалцдаггүй. Жишээ нь, хамтдаа аялалд яваад жинхэнэ гамшигтай учирсан ч маргалдахгүй байх.
Гэхдээ нэг л зүйлийг эцэст нь ойлгох хэрэгтэй, хайр сэтгэл гэдэг бол зөвхөн нэг талын хүчин чармайлтаар бүтдэггүй бөгөөд зөвхөн та нөхрөөсөө гайхалтай, ер бусын зүйл хүсэх биш, түүнийг ч мөн дэмжих хэрэгтэй шүү.