Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек өчигдөр “NBS” сувагт хувийн амьдралынхаа талаар ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-Хоёулаа ярилцлагаа таны адармаатай хувийн амьдралаас эхлэх үү. Холливуудын хамгий сайхан хос гэнэт салж буйгаа зарласан нь олныг гайхшруулсан. Энэ талаар?
-Энэ салалтын амьдралдаа хийсэн хамгийн том АЛДАА гэж хэлж болно. Одоо хүртэл хайртай бүхнээ яагаад өөрөөсөө явуулсанаа мэдэхгүй байна.
-Та эхнэр Женнифер Гарнерээс салаад бараг хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Түүнээс салах болсон шалтгаан гээд шуудхан асуувал. Хүн бүхэн л энэ талаар мэдэхийг хүсч байгаа байх?
-Би бүх зүйлд буруутай. Тэдэнд минь ямар ч буруу байхгүй. Жинхэнэ буруутан бол би.
-Та эхнэртээ чинь сэтгэлээсээ хайртай байсан уу?
-Мэдээж хэрэг. Тэр минь ямар гайхалтай үзэсгэлэнтэй бүсгүй билээ. Яг сахиусан тэнгэр шиг үргэлж аз жаргалыг түгээж байдаг.
-Салахаасаа өмнө та хүүхдүүдээсээ тусдаа амьдардаг байсан. Шүүхээс хүүхдүүдийг асран хамгаалах эрхийг ээжид нь өгсөн гэх мэдээлэл бий. Энэ баттай мэдээлэл үү. Мөн хүүхдүүдтэйгээ харилцаа байсан байгаа юу?
-Хүүхдүүд минь ээжийнхээ хажууд байвал би сэтгэл амар амьдрах болно. Тэд минь ганцхан ээжийнхээ хажууд л жинхэнэ аз жаргалыг мэдрэх болно.
-Хүүхдүүдтэйгээ харилцаа сайн биз дээ?
Сайн байгаа. Би эцгийн үүргээ сайн гүйцэтгэхийг хүсдэг. Хэдий хором мөч бүрийг хамтдаа өнгөрүүлэхийг хүсч байгаа ч даанч боломжгүй. Ядахдаа л долоо хоногт 1-2 удаа уулзахыг эрмэлздэг.
-Гарнер та харилцааг нэг үгээр тодорхойлж хэлвэл?
-НӨХӨРЛӨЛ.
-Та 46 настай. Салалтаас хойш хэд хэдэн бүсгүйтэй нэр холбогдоод амжсан. Одоо хэн нэгэнтэй хайрын холбоо үүсгэсэн үү?
-Үгүй ээ. Би ганц бие. Үнэнийг хэлэхэд хайр дурлалаас залхаж байна.
-Мөрөөдлийнхөө талаар хуваалцаач?
-Зүгээр л сайн эцэг байхыг хүсч байна. Бүх зүйлээ хүүхдүүддээ зориулмаа байна. Ганцхан энэ л миний чин сэтгэлийн мөрөөдөл.
-Он солигдохын өмнө нь та өөрийнхөө муу зуршилыг талаар хүүрнэсэн. Архи таны амьдрал болон карьерт хүртэл сөргөөр нөлөөлж буйгаа нэг нэгэнгүй ярьсан?
-Нэг л мэдэхэд архи миний амьдралд томоохон үүрэг гүйцэтгэх болсон. Би нэг л мэдэхэд энэ муу зуршилдаа хөтлөгдөн явж буйгаа ухаарсан. Муу зуршлаасаа болж хайртай бүхнээ дэргэдээсээ явуулсан гэж боддог. Олон жилийн зуршлыг мартах, орхихгүй гэдгийг өнгөрсөн хугацаанд их сайн ойлгох шиг.
Б.Дэлгэрцэцэг