Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли киног орхихоор шийдсэн гэх мэдээлэл гарсан нь цуу яриа бололтой. Жоли жүжигчний ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаа бөгөөд супер баатрын дүрийг бүтээхээр яригдаж байгаа аж. Тэрээр Marvel компанийн бүтээл The Eternals буюу “Мөнхийн” нэртэй супер баатруудын тухай кинонд тоглохоор яригдаж эхэлжээ.
Хэрэв яриа хэлэлцээр амжилттай болвол Жоли супер баатруудын тухай кинонд анх удаагаа тоглох юм. “Мөнхийн” кино супер хүмүүсийн тухай өгүүлдэг билээ.