Энэ бол 10 настай инстаграммын фэшн од хүү. Мексикт төрсөн энэ хүү 5 наснаасаа эхэлж загварын ертөнцөд хөл тавьсан бөгөөд Dior, Gucci, Dolge Gabbana гэх мэт томоохон брэндүүдтэй хамтран ажилладаг гээд бод доо. Түүний ээж нь стилист бөгөөд хүүгийнхээ загварлаг хувцасласан зургуудыг инстаграммд байршуулдаг байсан нь од болох замыг нь нээж өгчээ.
Тэрээр би яг л аав шигээ хувцаслахыг хүсдэг, хар шил, кет, хослолд маш дуртай гэж 5 настайдаа хэвлэлд ярьжээ. Мэдээж ээж нь хүүхдээ хэт эрхлүүлж том хүн шиг хувцаслалаа гэж олны зүгээс анх шүүмжлүүлж бсан ч зарим хүүхэд тоглоомд дуртай бол миний хүү гоё хувцаслах дуртай. Үүнд буруу байхгүй гэсэн бдаг. Бяцхан фэшн стар хүүгийн хөрөнгө өдгөө 1.7 сая доллар болжээ.
Clothes harmony-Хувцаслах урлаг хуудаснаас
Эх сурвалж http://www.info.mn