АНУ-д Зул сарын баяр, “Хар баасан гараг”-ийн үеэр үнэт эдлэлүүдийнх нь худалдан авалт өссөнөөр “Pandora” компанийн ашиг шинжээчдийн таамгийг давлаа.
2023 оны сүүлийн улиралд ашиг нь 12 хувиар өсөж, 1.58 тэрбум ам.доллар хүрснийг тус компани мэдэгдсэн байна.
Ингэснээр “Pandora” санхүүгийн бүтэн жилийн ашгийн төсөөллөө дөрвөн сарын хугацаанд хоёр дахь удаагаа нэмэгдүүлээд байгаа аж. Түүнчлэн тус компанийн хувьцааны ханш 2023 онд нийт 90 хувиар өсжээ.
“Pandora” өнгөрсөн онд дэлхийн үнэт эдлэлийн зах зээлд хамгийн их бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. Энэ дундаас тус брэндийн Гүйцэтгэх захирлын гол анхаарлаа хандуулсан, лабораторид ургуулсан очир эрдэнийн шинэ цуврал өндөр борлуулалттай байсан аж.
Э.Халиун
Gogo.mn