Английн ханхүү Харри нүцгэн зураг сэтгүүлд гарсан нь олны анхааралд ихээхэн өртсөн. Өнгөрөгч долоо хоногт тэрбээр Лас Вигаст MGM нэртэй зочид буудалд найзуудтайгаа биллиард тоглож байгаад хожигдож, мөрийндөө нүцгэлсэн тухай мэдээлж байсан. Мөн энэ үйл явдлын зургийг нэгэн “өөдгүй” найз нь TMZ гэх америкийн шоубиз сайтад зарж дэлхий даяар хэдхэн минутын дотор тарсан. Тэгвэл энэ үйл явдал намжих бус улам олны анхаарлыг татах болжээ.
Учир нь“Ханхүүгийн нүцгэн ёсолгоо” (‘Support Prince Harry with a naked salute!’)нэртэй фэйсбүүк грүпп бий болжээ. Үүнд нь 12000 хүн нэгдэж амжсан байна. Эдгээр хүмүүсийн дотор Афканистанд энхийг сахиулахаар алба хааж байгаа цэргүүд хүртэл байгаа юм. Тэд ийнхүү ханхүүгийн нүцэглэлтийг өмөөрсөн, даапаалсан нь мэдэгдэхгүй олон зүйл хийж байгаан нь түүнийг улам ч их хэвлэлийн бай болоход нөлөөлж байгаа аж.
http://www.info.mn/c12118.htm |