Соёл, урлагийнхан дунд гадаад хүнтэй гэрлэж, цайг нь чанаж байгаа уран бүтээлч бүсгүйчүүд бий.
Тэдний нэг нь дуучин С.Сэрчмаа. Тэрээр хоёр нутаг дамнасан нижгэр хурим хийж байсан цаг саяхан.
Монголын поп дива дуучныг урд хөршийн Баярт хэмээх залуутай суухад зарим хүмүүс халаглаж, харамлаж, хатуу үг ч “чулуудаж” байсан удаатай.
Гэвч дуучин Сэрчмаа хайр сэтгэлээр учирсан хэмээн ярицлага өгч удалгүй хөөрхөн охиноо төрүүлсэн.
Дуучин бүсгүй өвөрмонгол нөхрөөсөө салж эх орондоо ирээд уран бүтээлээ хийж, хувийн дуу бичлэгийн студи байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Сэллигийн амин эрдэнэ аавыгаа дуурайсан том алаг нүдтэй хөөрхөн охин аж.
URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=60348