Холливуудын нялх хосууд болох 19 настай жүжигчин бүсгүй Селена Гомес, 18 настай дуучин Жастин Бибер нар үерхээд багагүй хугацааг олны хараан дунд үдэж байна. Харин сүүлийн үед залуу бүсгүй Селенаг гэмт этгээд ална гэж сүрдүүлэх болоод байгаа. Хамгийн сүүлд ийм сүрдүүлэгт өртсөн дуучин бүсгүй гэрээсээ гарахаа больж, цагдаад яаравчлан ханджээ. Цагдаа нар 46 настай сүрдүүлэгч этгээдийг баривчлан мэдүүлэг авахад “Бурхан намайг түүнийг хөнөөгөөрэй гэсэн юм. Би урьд нь энэ охиныг гурван удаа гудамжинд харсан” хэмээн мэдүүлжээ. Селена Гомес одоогоор гэрээсээ гаралгүй, гэмт этгээдэд ял шийтгэл ногдуулахыг хүлээж байгаа ажээ. Үүнээс өмнө түүний твиттерт нэгэн бүсгүй “Чамайг ална, заавал” гэсэн зурвас илгээсэн удаатай. Селенаг Жастин Бибертэй үнсэлцэж буй зураг хэвлэлд нийтлэгдсний дараа Биберийн шүтэн бишрэгч нь тийнхүү сүрдүүлснийг цагдаа нар тогтоож байсан. Ийнхүү Селена Гомесийн аминд удаа дараалан аюул заналхийлэх болсон байна.
Янзагахан