“Amazon” сайтын нүүрний хэлбэрээр таних технологийг АНУ-ын цагдаагийн хүчний байгууллагууд эсэргүүцэж буйг BBC дамжуулав. Үүнийг Засгийн газрын байгууллагуудад хэрэглэхийг хориглохыг шаардсаны дээр иргэний эрхийг зөрчиж байна хэмээн олон нийт үзэж байгаа юм.
Rekognition хэмээх нүүрний хэлбэрээр таних энэхүү технологи нь онлайнаар ажилладаг бөгөөд дүрс бичлэг болон зургийн алинаар нь ч ажиллах боломжтой аж. Одоогоор 20 сая хүний нүүрний хэлбэрийг энэхүү технологиор илрүүлсэн байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин