Домогт “The Beatles” хамтлагийн гишүүн, бөмбөрчин Ринго Старр дэлхийн хамгийн их хөрөнгөтэй бөмбөрчнөөр бичигдлээ.
Ринго Старрын хөрөнгө 300 сая ам.доллар юм байна. Жагсаалтын хоёрдугаарт “Genesis” хамтлагийн гоцлол дуучин, бөмбөрчин Фил Коллинз орсон гэнэ. Түүний хит болсон Аnother Day in Paradise, Cannot Turn Back the Years, In the Air Tonight зэрэг дуунууд нь Фил Коллинзэд 250 сая ам.долларын орлого оруулсан аж.
Гуравдугаарт “Nirvana” хамтлагийн бөмбөрчин Дэйв Гроп 225 сая ам.долларын хөрөнгөтэйгээр жагссан бөгөөд Eagles, Metallica, The Rolling Stones, U2, Queen, Aerosmith, Red Hot Chili Peppers хамтлагуудын бөмбөрчид орсон байна.
М.ДАВАА /Info.mn/