Эрчүүдийн хүсэмжит бүсгүй гэсэн тодотголтой жүжигчин О.Долгор өөрийгөө дотоод хүч сайтай эмэгтэй гэж тодорхойлдог нэгэн. Түүнийг жүжигчин болно гэсэн шийдвэрийг сонсоод аав, ээж нь “Чамайг урлагийн хүн болно гэхэд огтхон ч итгэхгүй байна. Миний охин ирээдүйгээ баллаж байгаа юм биш үү” хэмээн эсэргүүцэж байсан гэдэг. Хүссэн мэргэжлээ эзэмшсэн ч төдий л амжилт олж чадаагүй байх үед нь ч мэргэжлээ солихыг ятгаж байсан аав, ээж нь “Танихгүй эмэгтэйн захидал” киног үзсэний дараа л бууж өгч, бүр уучлал гуйсан ажээ. Өдгөө хэдийнээ үзэгчдийн хайр, хүндлэлийг хүлээсэн жүжигчин болж чадсан билээ. Энэ удаад түүний “өөрчлөлт”-ийг фотогоор хүргэж байна.
эх сурвалж : khandgai.com