Оросын алдарт дуучин Егор Кридийн талаар та хэр сайн мэдэх вэ? Тэрбээр өөрийн гайхалтай инээмсэглэл, сайхан царайгаараа олон охид, бүсгүйчүүдийн хайрыг татдаг нэгэн. Магадгүй таны ч гэсэн харцыг булааж байсан гэдэгт итгэлтэй байна. Урлагийн хүн царайлаг байх нь маш том давуу тал билээ. Гэхдээ зөвхөн царайгаараа алдар нэрд хүрсэн гэж ойлгож болохгүй шүү! Тэрбээр зөвхөн дуулахын хажуугаар ихэнх дуун дээрээ үглэдэг. Ингээд дуучин залуугийнхаа товч танилцуулга болон сонирхолтой 20 баримтыг хүргье.
Блиц анкет
Овог нэр – Егор Николаевич Булаткин
Төрсөн он, сар, өдөр – 1994.6.25
Төрсөн газар – ОХУ-ын Пенза хот
Өндөр-185см
Уран бүтээлийн төрөл – Поп, хип-хоп, R&B
Продакшн – Хувиараа
BLACK STAR продашнаас албан ёсоор гарсан он сар өдөр – 2019.3.31
Урлагийн карьераа эхлүүлсэн он – 2011
20 баримт
1. Эгор бяслаг, шош болон молоконд маш их дуртай
2. Багадаа шатрын спортоор хичээллэж олон тэмцээн уралдаанд амжилттай оролцдог байсан.
3. Бага байхад нь ээж нь түүнийг “тараг” гэж хочлон дууддаг байсан бөгөөд үнэндээ Егорыг яагаад ингэж хочилдог байсныг тэр өөрөө ч мэддэгүй гэнэ.
4. Егор Крид кантри хөгжимд маш их дуртай. |
5. Тэрээр ОХУ-ын алдарт дуучин, жүжигчин Михайл Боярский-г өөрийн продюсер болгохыг мөрөөддөг байжээ.
6. Тиматитай 2012 оны 4-р сард гэрээ хийн хамтран ажиллах болсон бөгөөд тэдний хамтран гаргасан уран бүтээлүүд нь: где ты, где я; гучи; Ракета
7. 2015 оны 4-р сарын 2-нд өөрийн анхны соло цомгийг “Холостяк” нэртэйгээр гаргасан
8. Тэрбээр Майкл Жексон, Жастин Тимберлэйк,Крис Браун зэрэг уран бүтээлчдийн дууг сонсох дуртай.
9. Дунд сургуульдаа тэр хичээлдээ тийм ч сайн байгаагүй ч улирлын эцэст хийх ёстой бүх хичээлийн даалгавруудаа амжиж дуусган, байнга сайн дүн авдаг байжээ.
10. Егор өөрийн фэнүүддээ маш их хайртай төдийгүй ямар ч үед тэдэнтэй сайхан харьцдаг
11. Хүүхдэд ч мөн маш их хайртай бөгөөд өнөр өтгөн гэр бүлтэй болохыг мөрөөддөг.
12. Бага байхдаа эгчдээ дуу дуулж өгөөд төлбөрт нь 10 рублийг нь авч байсан.
13. Түүний идэх дуртай хоол нь шпагетти.
14. Ном унших тун дургүй.
15. Ойр дотнын хүмүүс нь түүнийг нээлттэй, юм бүхэнд чин сэтгэлээсээ ханддаг гэж тодорхойлдог гэнэ.
16. Тэрбээр Оросын үзэсгэлэнт дуучин Нюшатай 2014 оноос болзож эхэлсэн хэдий ч тэдний харилцаа удаан үргэлжлээгүй. Дашрамд дуулгахад тэд 4 насны зөрүүтэй байсан.
17. Харин 2016 онд өөрийн Мне нравится дууны клипэндээ хамтран тоглож байсан модель Викторий Одинцова хэмээх бүсгүйд сэтгэл алдран үерхэж эхэлжээ. Хэдий тэр хоёр төд удалгүй хоёр тийш болцгоосон ч Егорын 22 насны төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэж буй бичлэг Youtube хуудсанд нь одоог хүртэл хадгалагдан үлджээ.
18. Түүний Youtube дээрх хамгийн их хандалт авсан гурван дууны клип нь
1. Тимати болон Егор крид-Где ты, где я – 200 сая хандалттай
2. Егор крид- Будильник – 150 сая хандалттай
3. Егор крид-Самая,самая – 142 сая хандалттай
19. Егор 2013 оноос 2017 он хүртэл өөрийн Youtube хуудсандаа өдөр тутмын амьдрал болон аялан тоглолтынхоо талаар Vlog хийдэг байжээ.
20. Түүний туйлын зорилго бол дэлхийд алдартай супер од болох юм.
Бэлтгэсэн Г.Энхтуул
ЭХ СУРВАЛЖ: UBLIFE.MN