Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон хийж эхлүүлсэн ажилдаа ороогдоод байна. Сүүлийн үед түүнийг “алуурчин сайд” гэх хоч дагах боллоо. Охид эмэгтэйчүүдийг хорт хавдраас сэргийлэх зорилгоор өөрийнхөө охинд хийж Монголынхоо эмэгтэйчүүдийг хийлгэхийг уриалсан “Гардасил” гэх вакцин нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдөөгүй төдийгүй хортой гэдгийг нь баталсан байтал түүнийг эх орондоо гадны байгууллагатай хамтран эдийн засгийн эрх ашгийн үүднээс бусдад хийсэн гэж буруутгаж бас чичилж байгаа.
Хэдийгээр тэрбээр энэ бүхэнд тайлбар хийсэн ч хортой гэх ойлголтыг авсан ард түмэн түүний үгийг сонсоно гэж үү. За ямартай ч эрхэм дэд сайд энэ бүхнийхээ хариуцлагыг өөрөө үүрнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байх юм. Гэхдээ “Гардасил” вакцин хортой, хоргүйг ДЭМБ албан ёсоор мэдэгдчихвэл олон монголчууд хоорондоо хагаралдаж, хэн хэндээ хар буруу санаж, айж бэмбэгнэхгүй амар л байхсан даа.