Та хэд боддоо? Ахиж хэзээ ч одоо байгаа шигээ залуу байж чадахгүй гээд. Тэгэхээр 2 удаа залуу байх юм шиг битгий амьдраарай!!!
Хэчнээн биеэ гайхуулмаар байвч нэг л өдөр бүх арьс чинь унжина. Тэр үед өндөр өсгийт, богино даашинз өмсөөд залуу насандаа явж үзсэн бол гэж харамсах вий
Нэг л өдөр зовхи чинь унжиж , үс чинь шингэрч бууралтана. Тэр үед хүссэнээрээ нүүрээ будаад, дуртай өнгөөрөө үсээ будаад явахгүй яав даа гэж харамсахвий?
Одоо л өөрсдийнхөө эрх чөлөөг эдлээрэй. Сайхан бие, үзэсгэлэнт царайгаа мэдрээрэй. Нэг л өдөр би саяхан залуу байсан сан гээд харамсах вий!!
Хэнээс ч юунаас ч үл эмээн дуртай бүхнээ хийж амьдрах нас шүү.