Ашгүй дээ, гэж үү? Үнэндээ тийм биш юм аа. Дэлгүүрүүд өнөөдрөөс гурван хоногийн турш тамхи худалдахгүй аж. Хэний гаргасан хууль, тогтоомж юм, бүү мэд. Засгийн газраас л лав тийм шийдвэр гаргаагүй билээ. Харин ирэх сарын эхнээс импортын архи, тамхины онцгой албан татварыг хоёр дахин нэмэх болсон нь үнэн юм.
Гэхдээ энэ нь өнөөдрөөс биш, тэр өдрөөс хойш хилээр оруулж ирэх бараанд хэрэгжих ёстой. Архины үнийг ч маргааш, нөгөөдрөөс нэмэх сурагтай. Эдгээр нь аль хэдийнэ оруулж ирсэн бараа тул онцгой албан татварыг нь тухайн үед нь төлсөн болохоор үнэ нэмэх асуудал байх ёсгүй нь ойлгомжтой.
Тиймээс төр, засгийн тогтоол, шийдвэрийг мушгин гуйвуулдаг худалдааныханд арга хэмжээ авбал зохих мэт санагдана. “Гуйж байж ганц хайрцаг тамхийг 1000 төгрөг нэмж байж авлаа” гэх хүмүүс ч байна. Хэрэв ингэж хоривол бүр бүтэхгүй. Үнийн хөөрөгдөл, хууль бусаар ашиг, орлого олох гэдэг чинь л тохионо шүү дээ. Ер нь худалдааныхантай нэг ярих цаг болсон байх аа.
Г.Мөнх (www.wikimon.mn)