“Evolution and Human Behavior” сэтгүшлд гарсан нэгэн судалгаагаар ач зээ нараа хардаг эмээ өвөө нар сайхан дурсамжууд олж авахаас гадна илүү урт удаан амьдрал, сайн сайхан өдрүүдийг туулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ.
Берлиний наслалтын судалгаагаар 70 нас хүрсэн 500 гаруй хөгшдийг хамруулжээ. Уг судалгаагаар хүүхдээ хардаг өвөө эмээ нар 20 гаруй жилээр урт насладыг бичсэн байна. Хүүхдүүдээ харах нь настай хүмүүсийн хувьд стресс ганцаардлаас салахад тусладаг ба өдөр болгон ямар жижиг хэмжээний зорилготой болсноор тэдний хувьд өдөр хоногууд илүү үр бүтээмжтэй өнгөрдөг байна.
Энэ нь бие физиологийн хувьд ч гэсэн идэвхитэй байхад тусладаг ажээ. Мөн Австралийн судлаачдын хийсэн нэгэн судалгаа ач зээтэйгээ ойрхон байх нь Альцхаймрын өвчин буюу мартах, зөнөх өвчин тусах магадлалыг бууруулдаг гэжээ.