Сүй тавиад удаагүй байгаа дуучин, жүжигчин Женнифер Лопез хуримын даашинзтайгаар олны өмнө гарав.
Нью-Йорк хотын оршин суугчид гэнэтийн хуримын гэрч болох нь хэмээн хөл хөөр болсон ч үнэн хэрэгтээ шинэ киноны зураг авалт байжээ. Лопез энэ удаад Оуэн Вилсон, Сара Силверман нартай хамтран ” “Marry Me” хэмээх шинэ бүтээлд тоглож байна. Zuhair Murad брендийн тансаг даашинзаар гоёсон Лопез олны харааг эрхгүй татаж байлаа.
Женнифер Лопез бейсболын тамирчин асан бизнес эрхлэгч Алекс Родригезтой ирэх жил хуримаа товлоод байгаа юм.
Eagle.mn