“Warner Bros.” компанийн “Joker” уран сайхны кино нээлтээ хийснээсээ хойш дөрөв дэх долоо хоногтоо 18.9 сая ам.долларын ашиг орлого олсноор Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг дахин тэргүүлжээ.
Тус киног Тодд Филлипс найруулж, Хоакин Феникс гол дүрийг бүтээжээ.
Энэхүү кино нээлтээ хийснээсээ хойш Хойд Америкийн зах зээлээс 277.58 сая ам.доллар, дэлхий дахинаас 849.1 сая ам.долларын ашиг орлого олсон аж.