“Яг түүн шиг” шоунд оролцож чамгүй дуучин, бүжигчин, жүжигчин гэдгээ харуулаад амжсан загвар өмсөгч С.Сарнай нөхөр Э.Мөнх-Эрдэнэ ч мөн загварын салбарт ажилладаг нэгэн.
Харин тэд энэ удаад хүүхдүүдээ модель болгожээ. Загвар өмсөгч бүсгүй өөрийн “Monroze” хувцас загварын салоноо ажиллуулаад багагүй хугацааг өнгөрүүлж байгаа бөгөөд түүний охин, хүү хоёр ээжийнхээ ажилд туслан шинэ загварынх нь моделиор ийн ажилласан байна.
Харин зураг дээр байгаа бяцхан охин С.Сарнайн найзынх нь охин ажээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn