2. Хутганы үзүүрийг загасны доор байрлах нүх рүү жийж толгой хүртэл шулуун зүснэ.
3. Онгойлгож дотор гэдсийг цэвэрлэнэ. Хүйтэн усаар зайлна.
4. Гамбанз доор нойтон алчуур тавина.
5. Загасны сэлүүрийн доод хэсгээс ташуу зүсэлт гол хүртэл хийгээд хутгаа сүүл рүү харуулж доош тэгш зүснэ. Сүүлийг зүсэж болохгүй. Нөгөө талаас үйлдлийг давтана.
6. Хавирганы ясыг зүсэж авна.
7. Хэрэв та хүсвэл дунд ясыг авч болно.
Дунд ясыг авахдаа махны голд байрлах зураасыг 2 талаас нь нарийн зүсэж авна.
Ингээд мах маань бэлэн боллоо.