Холливудын жүжигчин Кристен Стюарт ээжтэйгээ хамт амьдрах байшин худалдан авсан гэнэ.
Хуучин найз залуу Роберт Паттинсон нь Кристентэй хамт амьдарч байсан байшингаа худалдсан тухай барууны хэвлэлээр бичлээ. Харин Кристен продюсерийнхээ гэрт амьдарч байсан юм. Бүсгүй Малибид 4,8 сая ам.доллараар унтлагын таван өрөөтэй байшин худалдан авчээ. Байшин жижиг бассейн, зочдод зориулсан тусдаа хэсэгтэй гэнэ. Байшинг ээжийнхээ нэр дээр авсан учир нь ээж нь ааваас нь салах өргөдлөө өгөөд байгаа юм.
М.ДАВАА http://www.info.mn/c12875.htm |