Алдарт дуучин Бейонси болон реппэр Жей Зи нар сайхан үүрийн зулай үнэрлэж шинэ хүндээ анхаарал халамж тавиад завгүй байгаа билээ. Гэхдээ ажлаа мартаагүй бололтой. Учир нь тэд тус тусын уран бүтээлийн ажилдаа хамцуй шамлан ороод байна.
Бейонсигийн хувьд өмнө нь хамтран ажиллаж байсан Райн Тэддэртэй хамтарч байгаа ба хэд хэдэн шинэ уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа аж. Харин түүний нөхөр Жей Зи энэ жил хоёр ч цомог гаргах төлөвлөгөөтэй байгаа. Тэрээр өөрийн бие даасан соло цомгоо гаргах гэнэ. Ийнхүү өөр өөрийн мөрийг хөөж уран бүтээлдээ цаг зарцуулж байгаа ч бяцхан хүүхдээ халамжлахаа мартаагүй ээ.
Б.Сандагдорж