“Од төрсөн нь” кинонд хамтран тоглосны дараа дуучин Леди Гага, жүжигчин Бредли Купер нарыг болзож байгаа тухай мэдээлэл хэвлэлээр гарах болсон.Оскарын шагнал гардуулдах ёслол дээр тэдний дуулсан үзүүлбэр ч сэжиг төрүүлэхээр байв. Таамаг төдий яриаг батлах мэт Бредли Купер найз бүсгүй Ирина Шейкээс харилцаагаа тасалсан нь жинхэнэ дуулиан тарьсан юм. Тэгвэл Лэди Гага саяхан “Elle” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа уг мэдээллийг няцаажээ. Сэтгүүлд зориулж Опра Уинфри түүнээс ярилцлага авсан байна.
“Үнэнийг хэлэхэд, хэвлэлүүдийг маш тэнэг гэж би бодож байна. Бид зүгээр л хайрын түүх өгүүлсэн. Жүжигчин, дуучин хүний хувьд би гайхамшигтай хайрын түүхийг хүмүүст үзүүлж харуулахыг хүссэн.Үзэгчдийг ч гэсэн тайзнаас, дэлгэцнээс хайрыг мэдрээсэй гэж хүссэн.Ингэхийн тулд ч бид үнэхээр хичээж ажилласан” гэжээ.
Киноны шилдэг дуугаар Оскар хүртэхийн өмнө Лэди Гага мөн Жимми Киммелийн үдшийн шоу нэвтрүүлэгт оролцож “Хүмүүс хайрыг харсан, юу болохыг таамаглацгаая. Энэ бол бидний харахыг хүссэн зүйл шүү дээ. Энэ бол хайрын дуу. . ” гэж ярьсан юм.
Уинфритэй хийсэн ярилцлагынхаа үеэр Гага “Од төрсөн нь ” киноны гол дүр Элли өөрийнх нь жинхэнэ амьдралтай төстэй хэмээгээд дүрээсээ гарахын тулд удаан хугацаа шаардагдсаныг ярьжээ.
Eagle.mn