Монголын хамгийн залуу гавьяат тамирчин болоод байгаа 2012 оны Лондонгийн олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт “Зөн билгийн тулаан”-ы ялагч удган Замандын хүргэн болох гэж байгаа аж. Таван охин нэг хүүтэй энэ айлын хоёр ч охин нь Канад, Австри хүнтэй гэр бүл болжээ.
Н.Төгсцогтын найз бүсгүйгээр тодроод байгаа Д.Уранзаяа нь Замандын отгон охин юм. Сүйт бүсгүй Уранзаяа нь эгч “Киви” хамтлагийн ахлагч Укагийн хамт амьдардаг бөгөөд энэ жил санхүүч мэргэжлээр сургуулиа дүүргэжээ. Тэд үерхээд хоёр жил гаран болж байгаа ба Н.Төгсцогт олимпоос ирсэн даруйдаа хадмындаа зочилж, Заманд гуайн бурхадад мөргөн адис авсан гэнэ лээ.