Монголын рок попт охидын тодотгол эзгүйрсэн орон зайг нөхөж алдарт “Виагра”-г хуулбарлан гарч ирсэн “Киви”
хамтлаг залуусын нүд чихийг баясгаад олон оныг элээж байна. Өвөрмөц дүр төрх, содон чамин хувцаслалтаараа эрс ялгардаг тус хамтлагийн ахлагч Ука сүүлийн үед бие даасан уран бүтэлээ хийж, хувийн амьдралдаа анхаарал хандуулаад тун завгүй байгаа. Тэгвэл дуучин Укагийн хамгийн бага дүү зуны ХХХ олимпоос мөнгөн медаль хүртсэн Н.Төгсцогттой сүй тавьж, хамтын амьдралаа эхлүүлэх тэр өдрийг тэсэн ядан хүлээж байгаа гэнэ. Дуучин Ука боксчин, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн алтан медальт Бадар-Ууган нар үй зайгүй найзууд. Тиймээс Ука дүүгээ Н.Төгсцогттой танилцахад гол нөлөө үзүүлсэн гэнэ. Ука болон түүний ээж зөн билгийн тулааны ялагч үзмэрч Т.Заманд гуай нар шинэ хүргэндээ тун ч ам сайтай байгаа бөгөөд хос залуусыг гэрлэхийг зөвшөөрч, дэмжиж байгаа аж. Т.Заманд гуай таван охинтой. Том охин нь олны танил дуучин. Харин Н.Төгсцогтын сэтгэлт бүсгүй түүний хамгийн бага охин нь. Чадварлаг бүжигчдийн тоонд ордог энэ охин эгчтэйгээ хамт урлагт зүтгэхээр шийдэж “Киви” хамтлагийн тоглолт бүр дээр бүжиглэж, эгчийнхээ ажилд ч бас сайн тусалдаг гэнэ.
nuuts.mn