Хаа ч явсан гялалзаж, хачин их өөртэй итгэлтэй дүрээр олны өмнө гардаг дуучин Ука гурав дахь хүүхдээ тээж байна.
Одоогоос гурван жилийн өмнө жил дараалан нярайлж байсан дуучин бүсгүй маань хүү, охин хоёроо дүүтэй болгохоор зэхэж буй аж.
Хэдийгээр жирэмсэн гэдгээ олноос нууцалсан ч, энд тэндийн шинэ жилийн арга хэмжээнд оролцох үеэр гярхай бүсгүйчүүдийн хараанаас бултаж чадсангүй.
Эх сурвалжийн мэдээллээр тэрээр өдгөө 3 сартай жирэмсэн гэнэ. Ирэх төмөр хулгана жилд түүний 37-ны жил орж буй юм.