Монголын загварын ертөнцийн хамгийн том ёслол болох “Гоёл” наадмын отгон Топ моделиор загвар өмсөгч Д.Долгион тодорсон билээ. Отгон топ дунд сургуулийн сурагч байхаасаа л загварын тайзтай нөхөрлөсөн аж. Мөн усан сэлэлтийн муугүй тамирчин бөгөөд 2000 онд усанд сэлэлтийн улсын аварга болж байсан байна. Мөн түүний томоохон нэгэн амжилт нь “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсоны дээр “Дэлхийн тод модель” тэмцээнээс тусгай байрын шагнал хүртэж байжээ.
Түүний хувьд 13 жил “Гоёл” наадмын тайзнаа алхсанын үр дүнд “Топ Мопель” гэх эрхэм алдарын эзэн болсон байна.
Ийн олон жилийн хөдөлмөрөөрөө авсан “Топ” цолныхоо найрыг саяхан өргөн дэлгэр тэмдэглэжээ. Өмнөх топууд Д.Долгион шиг цолныхоо найр наадмыг хийж байсан нь үгүй. Ингэснээр миссүүд дундаасаа бөхийн цолын найраас дутуугүй “ТОП” цолныхоо найрыг нүсэр хийсэн нь отгон топ модель Д.Долгион болж байгаа юм. Түүний энэхүү үйлдлийг нэг их гайхаад байх хэрэггүй болов уу. Учир тэр нас залуу ч хамгийн бийлэгжүү мөнгөтэй моделиудын нэгээр хүрээлэл дундаа нэрлэгддэг юм билээ. Мөнгөжүү отгон топ модель маань өөрийн энэхүү үйлдлээрээ дараа, дараагийн топууддаа жишиг тогтоосныг үгүйсгэх аргагүй. Тэгэхдээ түүн шиг мөнгөжүү модель залуухан бүсгүйчүүд ховорхон л байх болов уу.