Өмнөд Солонгосын алдарт хөвгүүдийн хамтлаг BTS ирэх хоёрдугаар сарын 21-ны өдөр шинэ цомгоороо эргэн ирэх болсон тухай “Time” сайт мэдээллээ.
Хөвгүүдийн хамтлаг хамгийн сүүлд найман сарын өмнө шинэ дуугаа цацаад байсан юм. Тэдний гаргаж буй шинэ цомог “Map of the Soul: 7” нэртэй ба тус хамтлаг долоон гишүүнтэй бөгөөд 2020 онд хамтлагийн долоон жилийн ой тохиож байгаа учир ийн нэрлэсэн хэмээн үзэж байна.
Тэдний эргэн ирэлтийн мэдээтэй холбогдуулж яг одоо твиттерт #7iscoming хаштаг трэнд болоод байгаа аж. BTS-ийн шинэ цомгоос цацагдах дуунууд “Shadow”, “Ego” нэртэй гэнэ.
Eagle.mn