Швед эмэгтэйчүүд “Хэдий чинээ шаргуу ажиллана, төдий чинээ хурдан сална” хэмээн хошигноцгоодог байна. Гэтэл бодит байдал дээр үнэхээр ийм нөхцөл байдал үүсдэг болохыг судлаачид тогтоожээ. Тэдний үзэж буйгаар эмэгтэйчүүдийн хувьд хэт их ажиллаж, ажил дээрээ амжилт гаргах тусам салах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна.
Хүн төрөлхтөн ажил дээрээ ч, амьдралдаа ч нэгэн зэрэг амжилттай явахыг хичээсээр иржээ. Гэтэл хүйсийн тэгш эрхийг дээдэлдэг улс орнуудад ч өндөр албан тушаалтай эмэгтэйчүүдийн хувьд хүнтэй гэрлэх нь эрчүүдтэй харьцуулахад хүндрэлтэй байдаг аж.
Судалгаанаас харахад, 100 болон түүнээс дээш ажиллагсадтай хувийн компанийг удирдаж буй гэрлэсэн эмэгтэйчүүд ерөнхий захирал болсноос хойш дунджаар гурван жилийн дараа гэр бүлээ цуцлуулсан байна.
Жишээ авахад, Европын холбоонд хүйсийн тэгш эрхийн үзүүлэлтээр нэгдүгээрт бичигддэг Швед улсад иргэддээ хүүхдээ асрах урт хугацааны амралт өгөхийн зэрэгцээ эцэг эхчүүдэд уян хатан ажлын хуваарь санал болгодог билээ.
Гэтэл тус улсын эдийн засагчдын дүгнэснээр эмэгтэйчүүд албан тушаал ахих тусам салалт нэмэгдэж байсныг тогтоосон байна. Стокгольмын их сургуулийн профессор Йоханна Рикне “Ялангуяа улс төрийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүд тушаал дэвших тусам салах магадлалаа нэмэгдүүлж байдаг” хэмээн судалгааныхаа дүнг танилцуулжээ.
Судалгаанаас харахад, 100 болон түүнээс дээш ажиллагсадтай хувийн компанийг удирдаж буй гэрлэсэн эмэгтэйчүүд ерөнхий захирал болсноос хойш дунджаар гурван жилийн дараа гэр бүлээ цуцлуулсан байна.
Өндөр албан тушаалтай эмэгтэйтэй харилцаа тогтоосон эр хүн эхэндээ амжилт гаргахад нь аль болох дэмжиж, бүтэлгүйтэхэд нь туслахыг хичээдэг. Гэтэл…
Гэр бүлээ цуцлуулсан хүмүүст цахимаар зөвлөгөө өгдөг Шарлотт Люнг хэмээх эмэгтэй “Хүүхэдгүй байсан ч дарга эмэгтэйчүүд байнгын томилолт, ажлын давчуу хуваарь, өндөр хариуцлагаас үүдэн байнгын стресстэй байдаг. Энэ нь хосуудын маргааны эх үүсвэр болж байна” гэжээ.
Түүнээс гадна гэрийн эзэн хэн бэ, хэн мөнгө олдог вэ хэмээх асуудал байнга үүсдэг байна. “Өндөр албан тушаалтай эмэгтэйтэй харилцаа тогтоосон эр хүн эхэндээ амжилт гаргахад нь аль болох дэмжиж, бүтэлгүйтэхэд нь туслахыг хичээдэг. Гэтэл хэсэг хугацааны дараа бодит байдалтай нүүр тулж, түүнийгээ даван туулахад асуудал үүсдэг” гэжээ.
“Тиймээс феминист малгай өмсөж, бие биеэ чичлэн, буруутныг хайх гэж яарах хэрэггүй. Учир нь эрэгтэй хүн ийм өөрчлөлтөд бэлэн бус байдаг учраас хүнд тусдаг. Бид энэ асуудлыг байнга ярилцаж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байх хэрэгтэй” хэмээн Шарлотт Люнг зөвлөжээ.
Эх сурвалж: BBC