Англи хэл сурна гэдэг нь үргэлж сургууль дотор ширээний ард суун эргэлзээтэй дүрэм үзнэ гэсэн үг биш юм. Сургуулиас гадна маш олон англи хэл сурах арга байдаг. Англи хэлээ сайжруулах сонирхолтой арга олон байдаг. Хүн болгон өөр өөр англи хэл сурах арга хэлдэг. Зарим үед зөвхөн сургалтанд сууж сургалтын ном үзэх нь зөв биш. Үүнээс гадна нэмэлт зүйл хийх нь ач тустай байдаг. Хэрвээ та Англи хэлээ дээшлүүлэх хүсэлтэй (эсвэл 2 дох хэлээ болгон сурч байвал) эдгээр хэрэгтэй аргуудыг туршиж үзнэ үү. Бүх аргууд нь магадгүй таньд нөлөөлөхгүй байж болох ч, эдгээр аргуудын заримыг өдөр тутам хэл сурах үедээ хэрэглэвэл та өөрийгөө сайжирсан болохоо олж харах болно.
1. Англи хэл дээр зурагт эсвэл кино үз
Англи болон Америк зурагтын нэвтрүүлэг, кино үзэнгээ Англи хэл сурч болох юм. Та аль ч түвшин байсан хамаагүй Англи хэл сурч байгаа бол (анхан шатнаас ахасан дунд шат хүртэл) Англи хадмал орчуулгыг сонсонгоо уншиж өөрийн хэлээ сайжруулж болно.
Англи Фм радио эсвэл интэрнээтээс маш олон сонсох хичээл сонсож болно. Эсвэл өөрийн хэл дээрх киногоо үзэн доор тал дээр нь Англи орчуулгатай кино үзвэл уншиж байхдаа орчуулгаа зэрэг сонсоно гэсэн үг.
2. Англи хэлтэй ном сонин унш
Ном унших нь Англи хэлээ сайжруулах гайхалтай арга болдог. Хэрвээ та анхан шатнаас дунд шат хүртэл түвшинтэй бол эхлээд хүүхдэд зориулсан ном авч унших нь илүү үр дүнтэй.
Сонин унших нь бас чухал байдаг. Энэ нь зөвхөн таны Англи хэлийг сайжруулаад зогсохгүй бас дотоодын мэдээ мэдээллээ мэдэж авч, унаган англи хэлтэй хүнтэй ярихад дөхөм болж өгдөг. Үнэгүй сонин сэтгүүл унших нь илүү хялбар түвшнийх байдаг тул хэрвээ таны Англи хэлний түвшин доогуур бол эдгээр сонинг унших хэрэгтэй.
3. Гэрийнхээ эд хогшил дээр үг хад
Гэрийнхээ эд хогшил дээр тухайн эд хогшил Англи хэл дээр яаж хэлэгддэгийг хадах нь үгийн баялгаа нэмэгдүүлэх сайхан арга юм. Таний хийх зүйл бол наалддаг цаас аваад гэрийнхээ эд хогшлийн нэрийг дээр нь Англи хэл дээр бичих юм. Жишээлбэл: утсан дээрээ phone, цонхон дээрээ window,толин дээрээ mirror гэх мэтчилэн бичих юм. Үүнийгээ харах бүрд таны таны ойнд орох болно. Энэ нь доод шатны түвшинтэй хүмүүст тохирох арга юм.
4. Шинэ үгний дэвтэртэй болох
Та өөрийн шинэ үгийн дэвтэртэй болох хэрэгтэй. Сурууль дээрээ байсан ч, гадуур явсан ч шинэ үг сурвал түүнийгээ шинэ үгийн дэвтэртэй тэмдэглэж авч, хэзээ ч хамаагүй чөлөөт цаг гарвал өөрийн сурсан үгээ харж баталгаажуулж болно. Эсвэл өөрийн утсан дээрээ ч тэмдэглэж болно. Ингэвэл та тэмдэглэлийн дэвтэр авч явах хэрэггүй болно.
5. Өөрийгөө Англи хэлтэй хүмүүсээр хүрээлүүл
Хэрвээ та Англи хэлээр ярьдаг хүмүүстэй ярилцвал та заавал Англи хэлээр ярих шаардлага гарна. Ингэж ярилцах нь сургууль дээр сурдаг зүйлээс ондоо ярианы Англи хэл болон хар яриа сурах болно.
6. Өөрийн юм сурах тохиромжтой, өгөөжтэй цагаа олож ав
Та өглөөний хүн үү эсвэл оройн хүн үү? Таны тархи аль цагт илүү цовоо сэргэлэн байдаг тэр цагт та Англи хэлээ сурах хэрэгтэй. Зарим хүмүүс өглөөдөө юмийг хийхдээ хялбар амар байдаг бол зарим хүн оройдоо илүү үр бүтээлтэй байдаг.
Өөртөө тохирох цагаа сонгон төлөвлөж хамгийн үр бүтээлтэй байдаг цагаа сонго. Та оройн цагаар анхаарал төвлөрөхгүй өөр зүйлд сатаардаг бол орой хичээлд суухгүй байсан нь дээр.
7. Англи болон Америк дуу сонс
Кино зурагт үзэхээс гадна дуу сонсох нь Англи хэлийг чинь дээшлүүлэх слнирхолтой арга юм. Интернэтээс маш олон төрөл бүрийн дууг дууны үгтэй нь маш хялбараар олж болдог.
Дуугаа сонсонгоо дууны үгийг нь харж болно. Хэрвээ таны Англи хэлний түвшин доогуур бол удаан аялгуутай, нийтийн дуу сонсох нь ойлгоход хялбар байдаг.
Хэрвээ та дээд шатны түвшинтэй бол ихэвчлэн хурдан, ойлгоход хэцүү байдаг rap, hip hop дуу сонсож болно.
8. Хэлний солилцоо
Хэн нэгэн таны төрөлх хэлийг сурах сонирхолтой нэгэнтэй ярилцаж хоорондоо мэдээллээ солилцож болно. Өөрийн хэлээр хэн нэгэнтэй ярих нь өөр хэл сурах бусдад ямар байдгийг та мэдэж болох юм.
Өөрсдийн суралцаж байгаа хэлэндээ харилцан туслалцаж, нэг нэгэндээ даалгавар өгөх маягаар хичээллэж болно. Энэ нь сургуулиас гадна хэл сурах үр дүнтэй арга юм.
9. Хаана ч явсан аль болох Англи хэлээ давтаарай
Сургууль дээрээ өөр зүйлд сатааралгүй Англи хэлээ оролдох нь чухал юм. Номын санд сууж, өөрийн тэмдэглэлээ харан, Англи хэл дээр бичиж, уншин, Англи хэлтэй хүмүүстэй ярилцаарай.
Орондоо орох үедээ өдөр бичсэн үгээ харан унтахдаа хэдэн үгээ цээжлээрэй. Өглөөний цайгаа уухдаа шинэ хэдэн үгээ сураарай. Хийж байгаа зүйлээ орхилгүй тууштай байх нь чухал байдаг.
10. Өөрийн хичээл, хэлсэн зүйлээ бичлэг хийж аваарай
Өөрийн ухаалаг утсан дээрээ бичлэг хийн өөрийн дуудлагаа давтаарай. Анх сонсчоод дараа нь мартчихдаг тул ингэж бичлэг хийн дуудлагаа сайжруулах нь сайн арга юм. Магадгүй багш чинь зөвшөөрөхгүй ч түүнээс зөвшөөрөл аван хичээлээ бичиж аваарай. Игнэж бичиснээр хичээл дээр сонсоогүй зүйлээ нөхөж сонсон, сонсголоо сайжруулан, гадуур явахдаа давтаж болох юм.
11. Сайн толь олоорой
Сайн толь нь Англи хэл сурч байх үед чинь таны дотны анд болох болно. Гэсэн хэдий ч зарим толь алдаатай байдаг. Илүү сайн толь олохын тулд бага зэрэг үнэтэй толь авахад гэмгүй.
Утсан дээрх толь, онлайн толиуд заримдаа илүү дутагдалтай байдаг. Хэрвээ та онлайн толь ашигласан бол багш нар үүнийг маш хялбар олж мэддэг.
12. Англи хэлц, холбоо үг сураарай
Хэлний сургалтын номноос Англи хэлний хэлц холбоо үг үргэлж гараад байдаггүй. Өдөр болгоны Англи хэлний харилцаанд эдгээр хэлц үгүүд түгээмэл хэрэглэгддэг.
Хэрвээ эдгээр хэлц үгийг сурвал та унаган хэлтэй хүнтэй маш хялбар ярих болно. Гэвч мэргэжлийн эссэнд эдгээр хэлц үгүүд тийм ч түгээмэл хэрэглэгдэхгүйг анхаарах хэрэгтэй.
13. Өдөр бүр Англи хэл дээр бичээрэй
Байнга бичиж байх нь шинэ сурсан үгээ болон дүрмээ ашиглах сайн арга юм. Өдөр бүр сурсан шинэ үг болон дүрмээ ашиглан бичихийг оролдоорой. Хэдэн өгүүлбэр байсан ч хамаагүй ингэж бичих нь байнга бичиж сурах дадал болдог.
Ингэж бичих нь өдөр бүр хэрхэн ахиж сайжирч байгааг та ажиглан харьцуулж харах болно. Хэрвээ боломжтой бол бичсэн зүйлээ Англи хэлтэй багш болон найзаараа шалгуулан засуулаарай.
14. Багшдаа юу сурах хүсэлтэй байгаагаа хэлээрэй
Хэрвээ та Англи хэлний сургуульд сурч байгаа бол заримдаа юу сурах хүсэлтэй байгаагаа сурч чададгүй. Гэсэн хэдий ч та өөрөө юу сурах хүсэлтэй байгаагаа багшдаа хэлэхгүй л бол тэд таны юу сурах хүсэлтэй мэдэхэд хэцүү байдаг. Хэрвээ таньд хэт их эссэ бичих зүйл өгөөд дуудлага бага орж байвал та түүнд хэлэх хэрэгтэй. Тэд таны саналыг таатай хүлээн авах болно.
15. Алдаанаасаа суралцах
Та үгүйсгэсэн ч алдаа гаргаж л байдаг. Нэг гаргасан алдаагаа дахин дахин давтан гаргадаг. Яриандаа болон бичсэн зүйлдээ алдаа гаргавал өөрийн алдаагаа тэмдэглэж авах хэрэгтэй.
Ямар үед past simple, ямар үед present perfect хэрэглэхээ эргэлзэж байна уу? Иймээс бичиж тэмдэглэн алдаанаасаа суралцах хэрэгтэй.
16. Өөрийгөө өөр нөхцөл байдалд аваачих хэрэгтэй
Хэрвээ та өөрийгөө заавал Англиар ярьж, сонсож, унших ёстой газар өөрийгөө аваачвал та заавалчгүй Англи хэлийг ашиглах хэрэг гарна. Энэ нь Англи хэл сурах гайхалтай арга бөгөөд эвгүй байдалд дасан өөрийгөө юу хэлж байгааг анхаарж эхэлдэг.
Алдаа гаргахаас бүү ай. Алдаа гаргах нь яаж зөвөөр хэлэхийг ойлгоход тусалдаг.
17. Социал ертөнц болон утасныхаа хэлийг солих
Та хэзээ нэгэн цагт утасныхаа эсвэл ямар нэгэн вэб сайтын хэлийн нь санамсаргүй сольчоод буцаж хэвэнд нь оруулах гэж будилж байсан уу? Бид бүгд тэгэж байсан. Гэсэн ч энэ нь өөр хэл сурах сайн арга юм. Хэрвээ та өөрийн утас, facebook, twitter-ээ Англи хэл дээр болговол найз нартайгаа харилцангаа Англи хэлээ сурч болно.
18. Үнэнч бай
Англи хэлээ дээшлүүлэхийг хүсэж байгаа хүмүүс тууштай биш байх нь элбэг байдаг. Багш чинь зөвхөн хэдэн цаг л таньд зааж хэлж өгөх болно. Харин та өөрөө заалгуулсан зүйлээ зөв хэрэглэж санаж тогтоох нь таны ажил юм.
Та хэдэн долоо хоног сургуульд сурж заалгуулаад л Англи хэлээр ярьчихна гэж бодож болохгүй. Та хичээлээс гадуур олон цаг ажиллаж, тархиа ажиллуулан тууштай байх ёстой.