Английн дуучин Эми Жэйд Уэйнхаус 1983 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр хөгжмийн ертөнцийн хамгийн алдартай оддын нэг байсан ч өнгөрсөн онд харамсалтайгаар таалал төгссөн юм. “R&B” урсгалаар уран бүтээл туурвидаг байсан түүний хамгийн шилдэг цомог бол “Хараас хар руу” нэртэй альбом юм. Үүгээрээ тэрбээр Грэммигийн шилдэг эмэгтэй дуучин төрөөлд шагнал гардаж байв. Мөн энэ номинациас гадна өөр таван төрөлд Грэммигийн шагналыг хүртэж, алдартнуудын эгнээнд нэг л үдшийн дотор бичигдэх болсон гэдэг. Тэрээр Их Британийн эмэгтэй дуучдаас анх удаа Грэммид зургаан шагнал хүртсэн цор ганц эмэгтэй байсан юм. Дөнгөж 29 насандаа энэ орчлонгоос үүрд явсан тэрээр 2007, 2008 онуудад “Рэхаб”-ийн нэрэмжит оны шилдэг эмэгтэй дуучин шагналыг “Хайр бол алдаж болохгүй тоглоом” нэртэй дуугаараа шалгарч байжээ. Эдүгээ түүнийг хөгжмийн ертөнцийнхөн гэлтгүй үзэгч, фэнүүд нь дурсан санаж байна.
Бэлтгэсэн Т.БАТСУГАР
Эх сурвалж: “Нийгмийн толь”