Өнгөрөгч 2018 онд дэлхий дахинаа хамгийн хүлээлттэй байсан ном бол АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн дуртгал “Becoming” буюу “Миний түүх” байв. Түүний энэхүү номын зохиолоор хийсэн баримтат киног “Netflix” компани тун удахгүй олны хүртээл болгох талаар мэдэгдлээ. Үүний зэрэгцээ Мишель Обама өөрийн твиттер хуудаснаа ийнхүү жиргэсэн байна. Тэрээр тавдугаар сарын 6-ны өдөр “Netflix” компани Надиа Халгрены найруулсан “Becoming” баримтат киног гаргахаар болжээ. Энэ хүнд хэцүү цаг үед та энэхүү киноноос урам зориг, баяр баясгаланг олж авна гэдэгт найдаж байна” гэжээ.
Уг номын тухайд гэвэл дэлхий дахинаа 24 хэл дээр хэвлэгдсэн энэхүү ном нээлтээ хийсэн долоо хоногтоо 1.4 сая хувь борлогдож, 15 хоногийн дотор АНУ-ын 2018 оны хамгийн өндөр борлуулалттай номоор тодорсон билээ. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама болон Мишель Обама нар 2018 онд “Netflix”-тэй хамтарч ажиллах гэрээнд гарын үсгээ зурсан байна. Ингээд уншигч та бүхэндээ ирэх тавдугаар сарын 6-ны өдөх нээлтээ хийхээр товлогдоод буй “Becoming” баримтат кинонд Мишель Обама АНУ-ын 34 хотоор аялан, “Becoming” номын уншигчидтайгаа уулзаж буй талаар харуулах аж.
Эх сурвалж: INDIEWIRE
Э.Мөрөн